Туршлагын сан

Ажил гүйцэтгэх явцад MNS 6519:2015 (0.4–35 кВ-ын хүчний кабель шугамын ерөнхий шаардлага), MNS 5644:2006 (үйлдвэрлэлийн барилгын хуваарилах самбар), БД 43-101-03 (цахилгаан тоног төхөөрөмж, байгууламжийн дүрэм), БД 43-103-08 (аянга хамгаалалт, газардуулгын зураг төсөл), UCS1901B:2020 (нийтийн эзэмшлийн зам, талбайн гэрэлтүүлгийн тоног төхөөрөмжийн шаардлага) зэрэг холбогдох норм, стандартуудыг мөрдөн ажилласан.

Цахилгаан хангамж

Төв аймгийн Сэргэлэн сумын 4-р багт байрлах Минторес ХХК-ийн ил уурхайн зориулалттай газарт 2.2 км урт 6 кВ-ын ЦДАШ татах болон 6(10)/0.4 кВ-ын 160 кВА чадалтай дэд станц суурилуулах ажлыг гүйцэтгэсэн. 2021 он

Барилга угсралт

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Тавантолгой Нүүрс Ачих Логистикийн Төв төслийн талбайд (Бодь Интернэшнл ХХК) ТНАЛТ төслийн түр цахилгаан хангамжийн барилга угсралтын ажлын хүрээнд 0.7 км 10 кВ-ын ЦДАШ болон шилэн кабель, 0.35 км 10 кВ-ын ЦДАШ болон шилэн кабель татах, мөн 6/0.4 кВ-ын 250 кВА болон 10/0.4 кВ-ын 400 кВА чадалтай дэд станцуудыг суурилуулах ажлыг гүйцэтгэсэн. 2022 он

Цахилгаан хангамж

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 20-р хороонд байрлах “Уудамтал Конкрейн” ХХК-ийн бетон зуурмагийн үйлдвэрийн барилгын гадна цахилгаан хангамжийн ажлын хүрээнд 0.3 км 10 кВ-ын ЦДАШ татаж, 10/0.4 кВ-ын 250 кВА чадалтай дэд станц (КТПН) суурилуулсан.

Зөвлөх үйлчилгээ

Кэй Минералс Солюшн ХХК-ийн захиалгаар ТЭЗҮ боловсруулах төслийн техникийн зөвлөх үйлчилгээ үзүүлж, Модун Ресурсс ХХК-ийн нүүрст ордыг ил уурхайгаар ашиглах төсөл, Тавантолгой Түлш ХХК-ийн металлургийн коксын үйлдвэр болон нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл, мөн Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ЭХН-ий нүүрснээс эцсийн бүтээгдэхүүн гарган авах туршилтын үйлдвэрийн төслүүдэд оролцсон.

Газардуулгын ажил

Төв аймгийн Сэргэлэн сумын 1-р багт байрлах Монголын Алт (МАК) ХХК-ийн Евроблок үйлдвэр болон дэнжийн элсний уурхайн барилга байгууламжийн газардуулга, аянга хамгаалалтын ажлыг гүйцэтгэсэн.

Цахилгааны ажил

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Монголын Алт (МАК) ХХК-ийн МАК-Нарийн сухайтын уурхайн барилга байгууламжийн дотор монтаж, газардуулга болон аянга хамгаалалтын ажлыг гүйцэтгэсэн.

Гэрэлтүүлэг

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын төвийн автозамын гэрэлтүүлгийн хүрээнд Мэнд Суврь ХХК-ийн захиалгаар 52 ширхэг 2 толгойтой гэрэлтүүлэг шинээр угсарч суурилуулсан.

Гэрэлтүүлэг

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Дундсайханаас Зүүнсайхан чиглэлд баригдах 1.193 км автозамын гэрэлтүүлгийн ажлын хүрээнд хуучин 26 ширхэг гэрэлтүүлгийг буулгаж, шинээр 41 ширхэг 2 толгойтой гэрэлтүүлгийг угсарч суурилуулсан (Мэнд Суврь ХХК).

Барилга угсралт

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн Цагаан хад суурьшлын бүсэд байрлах “Мэнд Групп” ХХК болон “Таван Толгой Тээврийн Нэгдэл” ХХК-ийн цахилгаан хангамжийн хүрээнд 0.9 км 10 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам (ЦДАШ) болон 250 кВА хүчин чадалтай агаарын дэд өртөө (АТП)-ний барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн.

Барилга угсралт

Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 20-р хороонд байрлах Монитал Кашемир ХХК-ийн үйлдвэрийн барилгын гадна цахилгаан хангамжийн хүрээнд 6/10/0.4 кВ-ын хүчдэлтэй, 800 кВА суурилагдсан чадалтай хаалттай хуваарилах байгууламж (РТП)-ийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн.

Цахилгаан хангамж

Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 20-р хороонд байрлах Монитал Кашемир ХХК-ийн үйлдвэрийн барилгын гадна цахилгаан хангамжийн хүрээнд 10 кВ-ын ЦДКШ (YJLV-23 8.7/10 кВ) 240 мм² кабель шугамыг 1135 м татаж, мөн 6 кВ-ын YJLV-23 6/10 кВ 240 мм² кабель шугамыг 488 м шинээр суурилуулсан.

Барилга угсралт

Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 29-р хороонд байрлах Ньюсонис ХХК-ийн гадна цахилгаан хангамжийн хүрээнд 6 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам болон 6/10/0.4 кВ-ын 630 кВА чадалтай иж бүрэн дэд өртөө (КТПН)-ийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн.

Гэрэлтүүлэг

Өмнөговь аймагт байрлах Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн автозамын 57 км-т Топ Буянт Зам ХХК-ийн захиалгаар нарны цахилгаан үүсгүүр бүхий 200 Вт-ын 1 ширхэг гэрэлтүүлэг болон 7 м өндөртэй 15 ширхэг гэрэлтүүлгийн угсралтын ажлыг гүйцэтгэсэн.

Цахилгаан холбоо угсралтын ажил

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 12–17-р хороо, Өнөр хороолол гудамжны 2.8 км автозамын их засварын ажлын хүрээнд (Макс Рөүд ХХК) 10/0.4 кВ-ын 160 кВА чадалтай дэд өртөө (КТПН) суурилуулж, 10 кВ-ын 2.74 км кабель шугам татан, кабелийн блокын систем, холбооны худаг сувагчлалын хамгаалалтын ажил гүйцэтгэн, шинээр 180 ширхэг гэрэлтүүлэг суурилуулж, хуучин 88 ширхэг гэрэлтүүлгийг буулгасан.

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан